Архангай аймагт эрүүл мэндийн дэд сайд ажиллав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-04 23:38:04
Архангай/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч М.Цолмон, Эмнэлзүйч эмч Г.Дүвчинбаяр нар энэ сарын 4-ний өдөр Архангай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргал болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирлагуудтай уулзжээ.
Улмаар коронавирусний халдварын нөхцөл байдал, Нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, ӨЭМТ-ийн дархлаажуулалтын үйл явцтай газар дээр нь танилцсан байна.
Мөн халдварын тархвар судлал, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ. Аймгийн удирдлагууд уулзалтын үеэр вакцины татан авалтыг нэмэгдүүлэх, хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг нэн тэргүүнд олгож өгөх хүсэлтийг тавьсан байна.
Холбоотой мэдээ