Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлөөс 30 орчим сая төгрөгийн тусламжийг үзүүллээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-03 16:41:40

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлөөс 30 орчим сая төгрөгийн тусламжийг үзүүлээд байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Эрдэнэт хотод Завхан аймгийн уугуул 20 гаруй мянган хүн оршин суудаг. Тэгвэл тус аймагт оршин сууж буй иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд хамтран хандивын аян өрнүүлж, цар тахлыг даван туулахад нь сэтгэлийн илгээмж илгээгээд байна. Тухайлбал, 20 сая төгрөгийн 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур, 100 гаруй хамгаалах хувцас хэрэглэл, 6 мянга гаруй амны хаалт, бусад эд зүйлсийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө” гэв.



Холбоотой мэдээ