Их Британиас Энэтхэг рүү 1000 амьсгалын аппарат илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-03 15:25:05

ЛОНДОН. /The Hill/. Энэтхэгт COVID-19” халдварын нөхцөл байдал хүндрэх болсонтой холбогдуулан цар тахалтай тэмцэхэд нь тусламж үзүүлэх үүднээс 1000 амьсгалын аппарат нэмж илгээнэ гэж Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлжээ.


Энэтхэгт ням гарагт халдварын улмаас 3689 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр өдөрт нас барсан хүний тоо сүүлийн дөрвөн хоног дараалан 3000 давсан байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 392 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 20 саяд дөхжээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг ажлын албанаас мөн мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британиас Энэтхэг рүү 200 амьсгалын аппарат, 495 хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж илгээжээ. 

Холбоотой мэдээ