Амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-30 21:54:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан олон улс, тив, дэлхий, улсын аварга  шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ. 

2020 онд спортын 11 төрлөөр 56 тамирчин амжилт гаргаж хоймор нутгийн нэрээ дуурсгасан байна. Тодруулбал  Жүдо бөхийн Олон улсын тэмцээнээс Р.Дуламсүрэн мөнгөн медаль, Самбо бөхийн Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Н.Мягмарсүрэн алтан медаль, хүндийн өргөлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Г.Цэнгүүн мөнгөн медаль хүртжээ.

Мөн Пауэрлифтингийн Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан Д.Түвшинтөгс,  ахмадын Тэшүүрийн спортоор улсын рекорд шинэчлэн тогтоосон Л.Батцэнгэл нарт тамирчдад олгодог мөнгөн  урамшууллын  дээжийг  аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ.


Холбоотой мэдээ