16700 тун вакцин татан авахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-30 10:59:22

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын Шадар сайдтай хийсэн цахим хурлын үеэр Засаг дарга Д.Золжаргал Архангай аймагт нэн шаардлагатай дараагийн ээлжийн вакцины хүсэлтийг Шадар сайд С.Амарсайханд тавьсан. Энэ дагуу Архангай аймагт 16700 хүн тун вакцин хуваарилан ирүүлэхээр болсон байна.

Өнөөдөр мэргэжлийн баг вакцины татан авалтыг хийхээр нийслэл рүү хөдөллөө. Хадгалалтын горим, нөөц хадгалах хөргөгчний багтаамжаар өнөөдөр 8000 тунг эхний ээлжинд татан авах бэлэн байдлаа хангасан бөгөөд үлдсэн 8700 тун вакциныг гурав хоногийн дараа дахин татан авахаар төлөвлөсөн гэв. Мөн мэргэжлийн байгууллагууд шат дараатайгаар вакцинд хамрагдах иргэдийн жагсаалтыг төлөвлөн танилцуулах аж.

Холбоотой мэдээ