Булган сумын ус, дулааны үнийн талаар судалгаа хийх ажлын хэсэг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-29 16:40:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулж, төсөв болон Булган сумын ус, дулаан хангамжийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

Тус хурлаар аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны 1-р улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, ААНБ-ын тайлангийн дүнгийн тухай, архи, тамхи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдэд илэрч буй зөрчил, дутагдал, цаашид анхаарах  асуудал, Булган сумын ус, дулаан хангамжийн талаар ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, “Булган мээж” ОНӨХХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, Булган хотын ерөнхий төлөвлөгөөний тухай зэрэг асуудал хэлэлцэн холбогдох шийдвэр гаргалаа.

Булган сумын иргэд, хэрэглэгчдэд ус, дулаан түгээдэг “Булган мээж” орон нутгийн өмчит компани сүүлийн жилд нэлээд алдагдалтай ажиллах болсон учир цэвэр ус түгээх үйлчилгээ, дулаан хэрэглэгчийн төлбөрийн хэмжээ зэрэг асуудлыг судлах ажлын хэсгийг томиллоо. Ирэх сард ажлыг хэсгийн дүгнэлт, мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл гаргана гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ