Архангайд батлаглсан тохиолдлуудын 83 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-28 12:50:08

Архангай /МОНЦАМЭ/. АОК-оос нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Архангай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 533 иргэнд PCR шинжилгээ хийснээс шинээр 4 тохиолдол нэмж батлагдлаа. Үүнд, Эрдэнэбулган-2, Цэнхэр-1, Тариат-1 тохиолдол байна. 


Тариат суманд Улаанбаатар хотоос PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан нэг иргэн гэрийн дэглэмд байх хугацаандаа 6 дахь өдрийн давтан шинжилгээгээр ийнхүү илэрчээ. Батлагдсан тохиолдлын гэр бүл болон хавьтлын 11 иргэнийг тусгаарлан, хяналт шинжилгээнд хамруулж байна. 


Ийнхүү 4 дүгээр сарын 28-ны байдлаар Архангай аймагт коронавирусний нийт батлагдсан тохиолдлын тоо 297 болж, үүнээс 248 хүн буюу нийт тохиолдлын 83 хувь бүрэн эдгэрчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 49 иргэнээс эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн 41, хүндэвтэр 8 байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт- 38, Эрдэнэмандал СЭМТ-д 2, Хайрхан СЭМТ-1, Чулуут суманд-4, Цэнхэр суманд-4 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна.  


Нийт тохиолдлыг сумдаар авч үзвэл, 

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 171 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол 

Эрдэнэмандал – 58 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 2 тохиолдол

Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  


Ойрын хавьтлын хүний тоо: 2216

Тусгаарлах байранд – 33

Гэрийн тусгаарлалтад байгаа – 460 иргэн байна.


Сүүлийн 24 цагт 40 объектын 3970 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.


Мэдээллийн төгсгөлд халдваргүйжүүлэлт хийх хугацаанд иргэд гэр гэртээ байж, дэглэмээ мөрдөхийг анхаарууллаа. 

Энэ сарын 29-ний 06.00 цагаас 5 дугаар сарын 3-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд Эрдэнэбулган суманд тэг зогсолт хийж, гадаа талбайн халдваргүйжүүлэлтийг хийхээр аймгийн Засаг даргын захирамж гарсан. Халдваргүйжүүлэлтийн бодис хүний эрүүл мэндэд хортой тул, иргэд та бүхэн гэр гэртээ байх нь зүйтэй хэмээн АОК-ын дарга Д.Золжаргал ард иргэддээ анхаарууллаа.

Холбоотой мэдээ