Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь хүндэвтэр 60 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-27 17:25:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар 24 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд хоёр, Тосонцэнгэлд 19, Их-Уул суманд гурван иргэн коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдлаа. Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 226 болсон байна. Харин нийт батлагдсан тохиолдлуудаас 26 иргэн, сүүлийн 24 цагийн байдлаар долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдлын хувьд хүнд гурав, хүндэвтэр 60, хөнгөн 122 хүн байна. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтад 4716 хүн хамрагдсан. Мөн 3426 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 43 хүн тусгаарлах байранд байна. Тосонцэнгэл, Их-Уул суманд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам харьцсан иргэдээс шинжилгээ авах, тандалт судалгаа хийх ажлууд үргэлжилж байна” гэв. 

Холбоотой мэдээ