Нийтийн тээврийн хөдөлгөөнийг саадгүйгээр зохицуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотой тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг Замын хөдөлгөөний удирдах төвөөс болон ЦЕГ-ын шуурхай удирдлагын төвөөс тус тус байнга хянаж буйг дуулгалаа. Тиймээс нийтийн тээврийн хөдөлгөөний ачааллыг жигдрүүлэх, саадгүй зорчуулах талаар зохицуулж буйг мэдээллээ. Автобусны хөдөлгөөнийг хянаж буй учир ачаалалтай чиглэлд тоог нэмэх боломжтойг мэдэгдэв.
Эмнэлгийн маш яаралтай
тусламж хүргэхээр зорчиж буй байдлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр замын цагдаагийн
бүрэлдэхүүн газар дээр нь шийдээд явна гэдгийг Ажлын хэсгийн орлогч ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
Өнгөрсөн хөл хорионы үеэр хүнс тээвэрлэлтийн 20 мянган тээврийн хэрэгсэлд QR код олгож байсан бол энэ удаа 18 мянгад олгожээ. Энэ нь кодыг давхцуулж олгоогүй, судалгааны үндсэн дээр хийсэн тул хүртээмжтэй зохион байгуулалт болж буйг тодотголоо.