Ачаа тээврийн 3 жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос энэ сарын 25-26-нд
шилжих шөнө Зүүнхангай сумын Далантүрүү постоор нэвтэрсэн ачаа тээврийн жолооч
4 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний түргэвчилсэн
шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд сэжигтэй тохиолдлоор бүртгэн
Цагдаагийн газрын хамгаалалтад авч Улаангомд ирээд байна. Тухайн иргэдийн
шинжилгээний сорьцыг  өнөөдөртөө PCR-аар
баталгаажуулах аж. 
“Эрсдэлтэй
бүсээс ирж байгаа иргэн бүр ухамсартай байж, дэглэмээ сахицгаая. Халдварын
нууц үе гэж байдаг тул тайвширч алгуурлалгүй хамтдаа хичээцгээе” хэмээн
аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    