Коронавируст халдварын 1264 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-04-25 11:09:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 13 мянган хүнд шинжилгээ хийхэд 1264 хүнд "COVID-19" халдвар илэрчээ. Ингэснээр коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 30.483-д хүрч байна. Энэ нь 100 хүн тутмын 1 нь халдвар туссан гэсэн үг юм. 


ЭМЯ-ны мэдээлснээр, коронавируст халдварын улмаас эмнэлэгт 4457 хүн эмчлүүлж байна. Тэдний 81 маш хүнд, 359 нь хүнд, 1456 нь хүндэвтэр хүн байна. Аймаг, орон нутаг дахь халдварын байдлыг танилцуулбал: Төв аймагт 40, Дархан-Уул аймагт 24, Завхан аймагт 20, Ховд аймагт 12 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. 


Сүүлийн 24 цагт халдварт өвчнөөр 4 хүн нас барж, нийт 86 хүн эндээд байна.  Харин нийт эдгэрсэн хүний тоо 658 боллоо.




Холбоотой мэдээ