Энэ онд 19 суманд худаг шинээр гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-23 16:43:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ онд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр 19 суманд 30 гүн өрмийн худгийг шинээр гаргана. 


Мөн Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн санхүүжилтээр 10 суманд бэлчээрийн 12 худаг, Хотонт суманд өвс, тэжээлийн агуулах, саравч, Эрдэнэмандал суманд мал төхөөрөх цэг, Эрдэнэбулган суманд хүнсний ногооны зоорь барих, Бизнес инукбатор төвийн тоног төхөөрөмж авах хөрөнгийн асуудлууд шийдвэрлэгдэж, холбогдох зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлжээ.


Холбоотой мэдээ