"Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын дижитал шилжилт" цахим хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-21 10:42:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол алтайн цаг” ХХК, “Инвескор лизинг” ХХК, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци хамтран “Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын дижитал шилжилт цахим хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулна.


Хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилсан AI технологи бүхий Их гэр” платформоор дамжуулан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүртээмжтэй хүргэх, борлуулалтыг богино хугацаанд хийх, худалдан авалтын баримт бичгийг баталгаажсан эх үүсвэрээр хадгалах, хэрэглэгчээ таних, борлуулалтаа удирдах, ажилчдынхаа борлуулалтын бүтээмжийг харах, хэрэгцээт судалгаа мэдээллээ зорилтот хэрэглэгчээсээ авах цогц системийг танилцуулна.


Хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, барилгын компаниудад хамтын ажиллагааны шинэ боломж, сувгийг нээх зорилготой.  Үүнд төслийг сонирхогч төр болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд оролцож болно. Ингэхдээ https://forms.gle/qJ6BeZ58iwL6SGxB6 холбоосоор бүртгүүлэх юм.


 

Холбоотой мэдээ