Хүнсний худалдагч нарыг вакцинд хамруулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-21 10:42:31

Дорнод /МОНЦАМЭ/. Дэлгүүр, зах, бөөний төвийн худалдагч нарыг вакцинжуулалтад хамруулж байна. Тодруулбал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх хүнс, мах, ногоо, жимсний дэлгүүр, бөөний төв, захын нийт 500 гаруй байгууллагын 700 гаруй ажилтан, мөн хяналтын цэгүүдэд өөрийн хүсэлтээр үүрэг гүйцэтгэх төрийн алба хаагчид, нотариат, хүүхэд хамгаалал, асрамжийн газар зэрэг байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа юм.

Дээрх иргэдийг вакцинд хамруулж дууссаны дараа мах, сүү, өндөг, зөгийн бал, гурилан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ус ундааны үйлдвэрлэл, ресторан, кафе, зоогийн газар, баар, диско клуб, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үр тариа, хүнсний ногоо тариалагч зэрэг үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийг дархлаажуулахаар төлөвлөж байна гэж Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ