Бүх орон сууцны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг "Өндөрхаан" СӨХ гүйцэтгэнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-21 00:17:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдрөөс эхлэн бүх орон сууцанд цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна. Тодруулбал "Өндөрхаан" СӨХ өнөөдөр болон 4 дүгээр сарын 25-ны өдөр бүх орон сууцанд цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хоёр удаа давтан зохион байгуулахаар болжээ.

"Өндөрхаан" СӨХ-нд харьяалагддаг 46 байр, 98 орцыг 12 үйлчлэгч цэвэрлэж, 3 хүн ариутгана гэж Хэрлэн сумаас мэдээллээ.

Аймгийн Засаг дарга иргэдээс ирүүлсэн хог татан авалт, гэр хороолол, орон сууцны ариутгалтай холбоотой асуулт, санал хүсэлтийг хүлээн авч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгт судалж шийдвэрлэхийг үүрэг болгосон нь ийнхүү ажил хэрэг болов.

Холбоотой мэдээ