Израил хүлэмжийн хийн ялгарлаа 2050 он гэхэд 80 хувиар бууруулна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-04-19 16:07:11

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Эрчим хүчний яам хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд 80 хувиар бууруулах зорилт бүхий үндэсний төлөвлөгөөгөө ням гарагт танилцуулжээ.


Үүнд 2025 он гэхэд нүүрсээр галладаг бүх цахилгаан станцыг хаах, 2050 он гэхэд эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 75-85 хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэгж үйл ажиллагаанд ногдох эрчим хүчний зарцуулалтыг жил тутам 1.3 хувиар бууруулах зорилтыг тусгасан байна.


Эдгээр зорилтдоо хүрэхийн тулд шинэлэг технологийг хөгжүүлж, эрчим хүчний сүлжээг сайжруулж, өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг өөрчилж, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг түлхүү хэрэглэнэ. Үндэсний төлөвлөгөө нь эрчим хүч, тээвэр, аж үйлдвэр, мөн бүс нутгийн дэд бүтцийн төлөвлөлт зэргийг хамарч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ