20 гаруй зөвшөөрлийн бичгийг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-19 14:22:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Зориулалтын бусаар ашигласан хөдөлгөөнд оролцох 20 гаруй зөвшөөрлийн бичгийг хураажээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сум гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд дөрөв хонож байна. Энэ үед зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаад байгаа юм. Хүнсний бөөний төвүүдээс бараа татах, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг хэдхэн тохиолдолд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байгаа. Гэвч зориулалтын бусаар ашиглах, өөр бусдад шилжүүлэх гэх мэт зөрчил дутагдал удаа дараа гаргасан тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийг Цагдаагийн газраас хураан авч байна. Иймд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Холбоотой мэдээ