Хатуу хөл хорио үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-18 22:09:14

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр PCR шинжилгээнд хамрагдсан 64 хүний тавынх нь хариу эерэг гарлаа.   

Тодруулбал, Өндөрхангай сумын 6 иргэний шинжилгээнээс 4, Улаангом сумын 58 иргэнээс 1, нийтдээ 5 иргэнээс коронавирусний халдвар илэрлээ.

Энэ сарын 14-нөөс эхлэн аймгийн төв болон таван суманд тогтоосон хатуу хөл хорио үргэлжилсээр байна.

"Бүгдээрээ нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, гэртээ байцгаая. Иргэн бүр хариуцлагатай байвал хайртай гэр бүлээ халдвараас сэргийлж чадна" хэмээн аймгийн Онцгой комиссоос анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ