Аймгийн Засаг дарга хувийн эмнэлгийн удирдлагуудтай гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-16 17:56:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга нар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй 2021 онд хамтран ажиллах дөрвөлсөн гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэ жилийн хамтран ажиллах гэрээнд эрүүл мэндийн сайд аймгийн Засаг даргатай хийсэн гэрээ болон орон нутгийн салбарын бодлого, төлөвлөлт болон коронавирусний халдвараас сэргийлэх, тэмцэх, хамтран ажиллах чиглэлээр асуудлуудыг тусган оруулжээ. Өнгөрсөн онд 11 хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байсан бол энэ жил нарийн мэргэжлийн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг 13 эмнэлэгтэй гэрээ байгуулж байна. 

Орхон аймагт хэвтэн эмчлүүлэгчдийн 45.5, амбулаторийн үзлэгийн үйлчилгээний 14.3 хувийг хувийн хэвшлийн эмнэлэг үзүүлж байна. Энэ нь төрийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулж байгаа юм.

Холбоотой мэдээ