Тивийн аваргын төлөө Монголын 3 эмэгтэй бөх барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-15 16:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж эмэгтэй 5 жингийн барилдаан үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болж Б.Шоовдор 59 кг, М. Дөлгөөн 55 кг, Э.Дэлгэрмаа 68 кг нар жингийнхээ аваргын алтан медалийн төлөө хүчээ сорихоор боллоо.


ОУХМ Э.Дэлгэрмаа Дэлхийн цомын аварга Киргизийн бөх Меерим Жуманакзароватай хүч үзэх бол ОУХМ Б.Шоовдор хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай барилдана. Харин ОУХМ М.Дөлгөөн БНСУ-ын Ким Хьон Жотой учраа таарсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө ялбал Ази тивийн аваргын алтан медалийн эзэд болох юм.

Холбоотой мэдээ