Статистик тоон мэдээллийг нэг цонхонд нэгтгэлээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-13 16:44:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь салбарын үйл ажиллагаа, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр статистик тоон мэдээллийг нэг цонхонд нэгтгэлээ.


Эндээс цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia болон  гар утас, интернэтийн хэрэглээ, телевизийн олон сувгийн үйлчилгээ, үүрэн холбооны хэрэглэгчид, салбарын хүний нөөц, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар дата мэдээллийг авах боломжтой.


Тодруулбал, E-Mongolia систем одоогоор 1 104 753 хэрэглэгчтэй болсон бол телевизийн олон сувгийн хэрэглэгч 747 797-д хүрчээ. Харин үүрэн холбооны хэрэглэгч давхардсан тоогоор 4 363 919 бол ухаалаг гар утасны хэрэглэгч 3 405 966 боллоо.


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд 2016 онд 965 тэрбум, 2020 онд 1398 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Цаашид салбарын үйл ажиллагаа, статистик мэдээллийг нээлттэй, ил тод байлгах, салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхэд анхаарч байгаа аж.

Холбоотой мэдээ