Үсчид, хүнс, барааны дэлгүүр, захын худалдагч нарыг вакцинд хамруулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-13 14:15:41

Дорнод /МОНЦАМЭ/. Хүнтэй их харьцдаг буюу үсчид, хүнс, барааны дэлгүүр, захын худалдагч нар, 50-иас дээш насны иргэд, архаг хууч өвчтэй иргэд, ХБИ-ийг дараагийн шатны вакцинд хамруулахаар төлөвлөж байна гэв. 

Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын вакцинжуулалт өнөөдрийн байдлаар 67.6 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын 80 хувь, Онцгой байдлын алба хаагчдын 97 хувь, Цагдаагийн алба хаагчдын 87 хувь, МХГ-ын алба хаагчдын 92 хувь, Хил хамгаалах байгууллагын 45 хувь, бусад хууль хүчний байгууллагуудынхыг 80 хувь, стратегийн ач холбогдол бүхий газруудын ажилтнуудын 90 хувь, их, дээд сургуулийн багш, ажилтнуудын 88 хувь, ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнуудын 93 хувийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт хамруулаад байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Энэ дүнг хүн амд шилжүүлж тооцвол Дорнод аймгийн нийт хүн амын 11.1 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.

Энэ сарын долооны өдрөөс Дорнод аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг эхлүүлж, байнгын 16 цэг, түр зургаан цэгээр нийтдээ 5762 хүнд вакцин хийсэн нь эхний ээлжинд хамруулах ёстой нийт алба хаагчдын 67.6 хувийг дархлаажуулсан гэсэн үг юм. 



Холбоотой мэдээ