"Хүүхдийн ертөнц-2021" гар зургийн уралдааны дүн гарлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-12 15:55:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-аас "Хүүхдийн ертөнц-2021" гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Хүүхдийн зурсан уран зургаар дамжуулан тэдний танин мэдэхүй, үзэл бодлыг дүрслэх урлагийн төрөл бүрийн аргаар зуруулж, урлагийн авьяасыг нь нээн илрүүлэх, чөлөөтэй сэтгэн уран дүрсэлж, зурж сурах зорилгоор “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Уралдаанд таван сумын есөн ЕБС, есөн цэцэрлэгээс нийт 224 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Уралдааныг дөрвөн насны ангиллаар зохион байгуулжээ. Үүнд:  

-Цэцэрлэгийн насанд - 103 бүтээл 

-Сургуулийн бага нас буюу 1-5 дүгээр анги - 78

-Сургуулийн дунд нас буюу 6-8 дугаар анги - 30

-Сургуулийн ахлах нас буюу 9-12 дугаар анги -13 бүтээл ирүүлснийг удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна.. 


Цэцэрлэгийн нас буюу 4-6 насанд:  

1-р байрт: Л.Манлай /4 настай,  Есөнбулаг сумын 6-р цэцэрлэг/ 

2-р байрт: Б.Наранбилэг /5 настай, Есөнбулаг сумын 1-р цэцэрлэг/

3-р байрт: Г.Мөнхзаяа /6 настай, Есөнбулаг сумын 1-р цэцэрлэг/ 

Тусгай байрт: Б.Бадамдарь /4 настай, Дэлгэр сум/ 

Сургуулийн бага нас буюу 1-4 дүгээр анги: 

1-р байрт: н.Хишигсүрэн /Шарга сумын ЕБС-ийн 5а анги/

2-р байрт: Ж.Аялгуу /Халиун сумын ЕБС-ийн 1а анги/ 

3-р байрт: Ж.Ханхонгор /Есөнбулаг сумын 4-р сургууль, 2а анги/ 

Тусгай байрт: Ц.Нямдэлгэр /Дэлгэр сум ЕБС-ийн 4а анги/

Сургуулийн дунд нас буюу 5-8 дугаар анги:

1-р байрт: С.Зуунай /Есөнбулаг сумын 4-р сургуулийн, 7б анги/ 

2-р байрт: Б. Нандингүнж /ХЭЦС-ийн 8б анги/

3-р байрт: Х.Хишиг-Эрдэнэ /Есөнбулаг сумын 5-р сургуулийн 7 анги/ 

Тусгай байрт: С.Сувдмаа /Есөнбулаг сумын 1-р сургуулийн 6б  анги/

Сургуулийн ахлах нас буюу 9-12 дугаар анги: 

1-р байрт: Б.Мичидмаа /Халиун сум 10а анги/

2-р байрт: М.Бодьгэрэл /Есөнбулаг сумын 2-р сургуулийн 12в анги/

3-р байрт: Г.Дүүрэнзаяа /Есөнбулаг сумын 1-р сургуулийн 11а анги/ 

Тусгай байрт: Г.Борхүү /Есөнбулаг сумын ХЭЦС-ийн  11а анги/

Холбоотой мэдээ