М.Хүдэрбаатар Дархан, Цэнхэрмандал сумын иргэдтэй уулзаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-16 11:02:47

Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Баянмөнх, Бор-Өндөр сумдаас эхэлж дараа нь Өмнөдэлгэр, Батширээт суманд очиж нээлтээ хийсэн байна. Харин өнөөдөр Дархан, Цэнхэрмандал сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.

Түүнйи нэр дэвшсэн тойрогт Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал, Батширээт, Бор-Өндөр, Өмнөдэлгэр зэрэг сумд харьяалагдаж байгаа юм.

Нэр дэвшигчийг намын нөхөд болон иргэд, дэмжигчид халуун дотноор хүлээж авсан бөгөөд төр түмнийхээ төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм. М.Хүдэрбаатар нь хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа бөгөөд залуу хүн гэхэд аймаг орон нутгийнхаа төлөө олон салбарт хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг Хэнтийчүүд андахгүй.  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилладаг байсан түүнийг одоогийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг мөн өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж байгаа юм.

Тэрбээр улс эх орны хөгжилд боловсролын салбар хамгийн чухал хэмээн үздэг ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ