Виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-12 11:33:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-аас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан мэдээлэл хүргэж байна.


Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд дор дурдсан үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа аж. Үүнд:


А, Т, O, В ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт


Түр ирэгчийн визийн сунгалт


Бүх ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээг www.evisa.mn цахим сайтаар үзүүлнэ.


Үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг ГИХГ-ын албан ёсны цахим хуудас болон http://mn.immigration.gov.mn/ сайтын “Онлайн туслах”-аар авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ