Африкийн орнууд 33.8 сая тун вакцин хүлээн авчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-09 13:46:20

АДДИС-АБЕБА. /Xinhua/. Африкийн орнууд “COVAX” хөтөлбөр болон хоёр талын гэрээнүүдээр дамжуулан “COVID-19”-ийн 33.8 сая гаруй тун вакцин хүлээн аваад байна гэж Африкийн Холбооны эрүүл мэндийн агентлаг мэдээлжээ.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, энэ сарын 8-ны байдлаар тивийн хэмжээнд ойролцоогоор 12.9 сая тун вакциныг тарьсан байна. 


Африкийн орнуудаас Сейшелийн арлууд, Маврики хүн амныхаа 20 хувийг вакцинжуулахад хүрэлцэх вакцин хүлээн авчээ. 

Мөн Мароккод хамгийн олон буюу дөрвөн сая гаруй тун вакциныг тарьжээ.  


"COVID-19"-ийн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй, 50 болон түүнээс дээш насны хүмүүс байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв. 


Африкт пүрэв гаргийн байдлаар “COVID-19” халдварын 4 301 375 тохиолдол илэрснээс 3 868 129 хүн эдгэрч, 114 598 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ