Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 2 дахь тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-08 23:11:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр коронавирусний халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэний тоо 2 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос ирж халдвартай болох нь батлагдсан иргэнийн ойрын харьцагч буюу хамт ирсэн хүн аж.

Анхны тохиолдолтой нийтдээ 8 хүн хамт зорчиж ирсэн. Тэдний эхний PCR-ын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү халдвар илэрсэн байна.

Коронвавирусний халдвар авсан иргэдийн ойрын харьцагчдын дараагийн шинжилгээг 3 хоногийн дараа авна. 

Холбоотой мэдээ