Цалинтай ээж хөтөлбөрт 3500 гаруй эх хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-06 16:10:30

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 3500 гаруй эх "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдаж байна. Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж буй эхийн тоо өнгөрсөн жилээс өсжээ.

Харин өрх толгойлсон 155 эх, эцэгт улирал бүр 240 мянган төгрөгийн тэтгэмжийг тус тус олгож байгаа аж. “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль” хэрэгжсэнээр цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд Завханд 3 хүртэлх настай хүүхэдтэй эхэд хүүхдээ асарч буй хугацаанд нь сар бүр 50000 төгрөгийг олгож буй юм. Харин 22 мянга гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа нь аймгийн хэмжээнд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 18 хүртэлх насны нийт хүүхдийн  96,7 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ