Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр хур тунадас орно.
2021 оны 04 дүгээр сарын
05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд
хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад
нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор ,
Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм,
бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын
06-10 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын
8-нд Хөвсгөлийн уулсаар, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан
шуурга шуурна. Салхи 6, 7-нд нутгийн зүүн, 9-нд нутгийн хойд хэсгээр секундэд
14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын
эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8
хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 дулаан,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4
хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн,
өдөртөө 9-14 хэм дулаан байна.