Тавиас дээш насны 70 гаруй мянган иргэнийг вакцинжуулжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-04-04 10:11:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19” халдварт өвчний эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлж нийслэлд  өдөрт 30.000 иргэнийг хамруулна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэж байна.

54-65 насны иргэдийг дархлаажуулах төлөвлөсөн вакцинжуулалтад одоогоор 70 759 иргэн хамрагджээ. Улаанбаатар хотод 50-иас дээш насны 256.262 иргэн байна.


Вакцинжуулалтад 18-49 насны иргэдийг ирэх даваа гаргаас эхлэн хамруулахаар төлөвлөж буй талаар ЭМЯ-наас мэдээллээ. 


Удахгүй 18-49 насны иргэдийг хамруулахаар төлөвлөж буй талаар ЭМЯ-наас мэдээллээ. 4 дүгээр сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 346.745 иргэн “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байна. Үүнээс:

  • Нийслэлд 328.179,
  • Аймаг, орон нутагт 18.566 иргэн хамрагджээ. 


Холбоотой мэдээ