ИТХ-ын ээлжит хуралдааныг цахимаар зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-02 21:14:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. 
Тус хурлаар Хэнтий аймгийн 2021 оны төсвийг тодотгох, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг уламжлах тухай зэрэг үндсэн гурван асуудлыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлэв.
Хурлын эхэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дөрөвдүгээр хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж буйг дурдаад, Бор-Өндөр, Хэрлэн суманд үүссэн коронавирусний халдварын нөхцөл байдлыг шуурхай ажиллаж хяналтдаа авсан, аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудад ард иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийллээ.
Харин МАН-ын хорооны дарга, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Л.Батсайхан төрийн жинхэнэ албан хаагч болж буйтай холбогдуулан бүлгийн даргаас татгалзаж, оронд нь аймгийн ЗД-ын орлогч, ИТХ-ын төлөөлөгч Ц.Чогсомжав бүлгийн дарга болж буйг дуулгалаа.
Дөрөвдүгээр хуралдаанд танхимаар зургаан төлөөлөгч, цахимаар 25 төлөөлөгч оролцож, ирц 80 хувьтай байсныг хурлын ажлын албанаас мэдээллэв.

Холбоотой мэдээ