Aзийн дугуйн холбооны ерөнхийлөгчийг зоос шидэж сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн дугуйн холбооны ээлжит их хурал 3 дугаар сард Дубай хотноо боллоо. Нийт гишүүн 43 орны 42 нь оролцсоноос 22 орон биечлэн, 20 орон онлайнаар санал өгсөн тухай Монголын дугуйн холбооноос мэдээллээ.
Энэ удаагийн АДХ /АСС/-ны
Ерөнхийлөгчийн сонгуульд хуучин ерөнхийлөгч Osama Al Shagar /АНЭУ/, АСС-гийн
Удирдах зөвлөлийн гишүүн Amarjit Singh Gill /Малайз/ нар эн тэнцүү өрсөлдөв. 
Эхний санал хураалт 21:21
буюу  50 хувиар тэнцэж удаах санал
хураалт мөн 50 хувиар тэнцсэн тул ОУДХ-ны дүрмийн дагуу Сонгуулийн зохион
байгуулах комиссын дарга  өрсөлдөгчдийн
дунд зоос шидэж, хуучин ерөнхийлөгч Osama Al Shagar дахин сонгогдлоо.
Харин ноён Amarjit Singh Gill нь АСС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Нярав санхүүгийн дарга болон ОУДХ-ны Азийн төлөөлөгчөөр улиран сонгогдов.
 

Энэ сонгуулиар АСС-гийн гишүүн холбоод нь Зүүн, Өмнөд Азийн холбоод болон Дундад Азийн холбоо гэж хуваагдан өрсөлдөж Монголын дугуйн холбоо, Зүүн болон Өмнөд Азийн холбоодтой нэгдэж эрс өөрчлөлтийн төлөө явсан ч зоос шидэлтээр ийнхүү азгүйтжээ.
Харин АСС-гийн Удирдах зөвлөлийн 12 гишүүн бүгд Зүүн ба Өмнөд Азийн холбоодуудаас сонгогдсон өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх хүмүүс багтжээ.

        Улаанбаатар