PCR шинжилгээг Увс аймагт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс
/МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний аппарат
бүрэн суурилуулж, туршилт баталгаажуулалтын 7-10 хоногийн тестүүд хийгээд байна. Эдгээр хийсэн шинжилгээнүүдийг Ховд аймгийн баталгаажсан
лабораториор хянаж, дээжүүдийг дахин шинжилгээнд оруулахад 100 хувь тохирч байгаа аж. Иймээс энэ сарын 25-ны өдрөөс эхлэн PCR шинжилгээг аймагтаа
хийж эхлээд байна.
Тухайн
орон нутагт хийсэн шинжилгээнүүдэд ХӨСҮТ-өөс өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа аж. 
Ийнхүү
тухайн аппаратын баталгаажуулалтыг авснаар тус аймаг шинжилгээний хариу
хүлээж цаг алдахгүй, шийдвэр гаргах боломжууд бүрдэж байна. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    