Монгол хүн сансарт ниссэн өдөр төрсөн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-23 23:26:13

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас монгол хүн сансарт ниссэн тэмдэглэлт өдөр /1981.03.22/ төрсөн иргэдийн судалгааг гаргаж, хүндэтгэл илэрхийлжээ.

Тодруулбал, Батширээт сумын Хурх багийн иргэн Р.Эрдэнэцэцэг, Биндэр сумын 3-р багийн иргэн Д.Одгэрэл, Бор-Өндөр сумын иргэн Д.Болдбаатар, Жаргалтхаан сумын 5-р багийн иргэн Б.Атаррагчаа, Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн С.Мөнх-Эрдэнэ, Хэрлэн сумын Баянмөнх багийн иргэн О.Сансартуяа нарт Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлсэн байна.


Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт нисэж, Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, Дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлдсэн. Энэ бол Дэлхийн улс орнуудаас БНМАУ сансрын нисэгчээ эх дэлхийгээс нисгэсэн 10 дахь улс болж, монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн том түүхэн үйл явдал болсон юм.

 

 

Холбоотой мэдээ