Аймгийн удирдлагууд Ерөнхий сайдтай гэрээ байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-12 15:58:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус уулзалтад Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж,, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар оролцож байна.

Уулзалтаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт мэдээлэл авч байгаа юм.

Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өгч, санал солилцжээ.

Холбоотой мэдээ