Улаанбаатар хот, Сүхбаатар, Хөвсгөл аймгаас ажлын байрны санал иржээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-11 11:48:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг барилга угсралтын "Алтайн бор нуруу", "Хас арслан" компани, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн жоншны уурхайд үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэ майнинг эрдэнэс" компаниас 82 ажлын байрны санал иржээ.

Эдгээр ажлын байр нь мужаан, туслах ажилтан, арматур, өнгөлгөө, шавар, засал чимэглэлийн ажилтан, малтагч, тэсэлгээчин, өрөмчин зэрэг аж.  

Үүнээс "Алтайн бор нуруу" компанид 35, Сүхбаатар аймгийн жоншны уурхайд 25 хүнийг бүртгэж ажилд нь явуулжээ. Одоо дараагийн барилгын компанид ажиллах хүмүүсийг бүртгэж байгаа аж.

"Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайн компани нь цаашид манай аймгаас байнга ажиллах хүч авч хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Тийм учраас тухайн компанид ажиллах иргэдийн бүртгэлийг хийж байна" хэмээн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бейсенгүл хэллээ. 

Холбоотой мэдээ