Тавантолгой ЦС төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-13 08:51:11

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах эрх олгох тухай, Тавантолгой цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Цэргийн тэтгэмжийн зардлын тухай, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай зэрэг нийт 11 асуудал хэлэлцэхээр товложээ.

Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн холбогдох айлчлалын талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ