Энэ хавар 1331 га-д тариалалт хийнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-09 19:40:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ хавар нийтдээ 1331 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 91 га-гаар илүү үзүүлэлт аж.

Үүнээс 324 га-д төмс, 156 га-д хүнсний ногоо, 757 га-д малын тэжээл, 95 га-д жимс, жимсгэнэ тус тус тариална.

"Урьдчилсан төлөв байдлаар цаг агаар эрт дулаарах төлөвтэй байгаа тул газар тариалангийн ажил хугацаандаа эхлэх боломжтой. Сүүлийн жилд "Ковид-19" халдварын улмаас хил хаагдаж, хүнсний ногооны үнэ өсөх хандлагатай байна. Тийм учраас төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгж, өрхүүдийн тоо болон тариалалт хийх талбайн хэмжээг нэмэгдүүлэх, эко хүнсний талаар олон түмэнд сурталчлах шаардлагатай байна. Өнгөрсөн онд «АДРА-Монгол» Олон улсын байгууллагын дэмжлэгээр тус аймгийн Өлгий сумын 165 өрхийг хүнсний ногооны үр, багаж хэрэгслээр хангаж ажилласан бол энэ онд дээрх тоог 300 болгохыг зорьж байгаа" хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Х.Бахыт хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлээд байгааг тэрээр онцлов. 

Холбоотой мэдээ