Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 183 маргааныг эвлэрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-09 17:42:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь 2020 онд нийт 322 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 200 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс 183 маргаан буюу 91.5 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. 

2020 онд тус шүүхээр нийт 979 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 183 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 18.6 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байгаа аж.   

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 200 өргөдлийн 182 буюу 91.0 хувь нь иргэний эрх зүйн, 18 буюу 9.0 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлжээ.

Холбоотой мэдээ