Тусгаарлалтад байсан иргэдээс коронавирусний халдвар илэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж буй коронавирусний халдвартай иргэний ойрын
хавьтлын хоёр хүн халдвар авсан байна гэж аймгийн Шуурхай штаб мэдээлэв.
-“Улаанбаатар
хотоос Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусний халдвар
авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн
эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.
Тэгвэл
тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин хоёр хүний PCR
шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шинээр халдвар авсан хоёр
иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүллээ. Халдвартай иргэдэд
одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. Сумын
Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг
ХӨСҮТ рүү шилжүүлэх хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос улсын Онцгой комисст
хүргүүллээ” гэв.