ОУХМ Б.Гончигсүрэн Их дуулгын хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-07 21:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ташкент хотноо болж буй “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын -100 кг жинд ОУХМ Б.Гончигсүрэн  Узбекистаны Аклмуродбек Худоёбердиевтэй барилдан ялж хүрэл медалийн эзэн болов.


Мөн энэ жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевтой барилдаж ялагдлаа.


Энэ удаагийн Ташкентын Их дуулгад оролцсон үндэсний шигшээ багуудаас Японы шигшээ баг 7 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлсэн бол Монголын шигшээ 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай удаалж, БНСУ-ын баг 1 алт, 2 хүрэл, Бельги 1 алт, 1 хүрэл, Итали 1 алтан медальтай 3, 4, 5 дугаар байрт шалгарсан байна.

Холбоотой мэдээ