Хөрсгүй тариалалт хийж туршсан нь амжилттай болж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-03-05 12:41:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд суманд овъёос, улаан буудайн хөрсгүй тариалалт хийж туршсан нь амжилттай болж байна.

Сумын засаг П.Бамбалхагва чиглэл өгч, сумын ХАА-н мэргэжилтэн Б.Сангад онлайнаар сургалтад хамрагдсаны үндсэн дээр сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнууд, сумын төвийн малчиддаа зөвлөгөө өгч, ийнхүү тариалалт хийжээ.

Коронавирусний улмаас сургууль, цэцэрлэг, соёлын төв ажиллаагүй бөгөөд халдварт өвчний энэ цаг үеийг давуу тал болгон бүтээлчээр ийнхүү ашиглаж, өвөлжилт хүндэрсэн энэ үед багахан ч гэсэн тэжээл гарган авч малчиддаа тусалж байгаа нь энэ аж.  

Сумын ЗДТГ-ын дарга С.Сүхдоржтой холбогдон энэ тухай тодруулахад “Засаг даргын санаачилгаар энэ ажлыг хийж эхэлсэн нь маш үр дүнтэй байна. Цаашдаа бид энэ ажлыг өргөжүүлэх бодолтой байна. Анхны тариалалтаа дээрээс нь тайран авч малдаа өгөөд, үндсийг нь услаад байхад дахин ургадаг, заавал том талбай гэхгүйгээр өөрийн байгаа нөхцөл боломждоо тааруулан хэрэгцээт шимт тэжээлээ тариалж хэрэглэж болох юм байна” гэлээ. 

Холбоотой мэдээ