Хөвсгөл аймагт аялахаар ирж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгнө

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-03-04 19:00:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өглөө. Сүүлийн долоо хоногийн хугацаанд голомттой  бүс нутгаас тус аймагт 1353 тээврийн хэрэгслээр 2160 иргэн Намнангийн арын постоор зорчин орж ирсэн байна.

"Амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурт амрах зорилготойгоор ирж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Бид эрүүл бүс нутгаа хамгаалахын тулд аялж амрахаар ирж байгаа иргэдээс төлбөртэй шинжилгээ авч байна. Мөн РСR шинжилгээний хариуны хугацаа дууссан иргэдээс ч шинжилгээг төлбөртэй авна. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд гэр бүлийн хамт 7 хоногийн гэрийн тусгаарлалтад байна. Хөвсгөл нутгийнхаа ард иргэдийн төлөө хүн бүр хичээж,  коронавирусний халдвараас хайртай бүхнээ хамгаалан, төр засгийнхаа бодлого шийдвэрийг баримтлан хамтран ажиллах"-ыг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхааруулж  байлаа. 


Холбоотой мэдээ