Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-03 12:22:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 65 дугаар захирамжаар аймгийн төвөөс газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарлалаа.

Тодруулж хэлбэл, үйлдвэрлэлийн барилга, байгууламж барих зориулалтаар 2 нэгж талбар, худалдаа, бүх төрлийн үйлчилгээ явуулах 3, аялал жуулчлалын бааз барих зориулалтаар 4, нийтдээ 39707 мкв талбай бүхий 9 нэгж талбар газрыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцогчид газрын анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг төрийн санд урьдчилан байршуулах аж.

Харин дуудлага худалдааг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулна.   

Холбоотой мэдээ