Өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд өвс хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-27 11:38:53

Увс /МОНЦАМЭ/.Баруунтуруун сумын иргэн, “Аймгийн аварга тариаланч” Г.Пүрэвжав сумынхаа нэг малчин өрхөд хувиасаа 100 боодол өвс хандивласан байна.

“Баруунтуруун сумын хэмжээнд 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 86384 толгой мал тоологдсон. Энэ жилийн хувьд тус суманд цас багатай, харьцангуй дулаан өвөл болсон хэдий ч намар орсон эхний цас хайлж мөстсөнөөр хоёр малчин өрх хүндхэн байдалтай өвөлжлөө. Энэ хоёр малчин өрхийн нэг нь өвсөө дууссан тул “Аймгийн аварга тариаланч” Г.Пүрэвжав тусламж болгож нэг бүр нь 4000 төгрөгийн үнэтэй 100 боодол өвсийг тус өрхөд хандивлаад байна” хэмээн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал мэдээллээ.

 

Холбоотой мэдээ