Махны 11 хоногийн нөөцтэй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-02-26 16:49:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас долоо хоног бүр хүнсний нөөцийн судалгааг 19 сумаар гаргадаг. Нийт 12 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээр судалгааг өнөөдөр авч, шинэчилсэн байна.

Аймгийн хэмжээнд мах 11 хоногийн, гурил 30, гоймон 2, будаа 17, сахар 19, ургамлын тос 8, давс 61, хуурай сүү 4, өндөг 10, төмс 23, хүнсний ногоо 1, савласан ус 1 хоногийн нөөцтэй байна.

Аймгийн хэмжээнд нийт 133.5 тн мах нөөцөд байгаа ба Өлзийт суманд 12, Эрдэнэмандал суманд 9, Цахирт 28, Чулуутад 10, Өгийнуурт 3, Хангайд 11, Эрдэнэбулган 58, Төвшрүүлэх суманд 2.5 тонныг тус тус нөөцөлсөн байна.

Холбоотой мэдээ