Аймгийн ИТХ-ын ээлжит ІІІ хуралдаанаар 7 асуудал хэлэлцэж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-25 14:55:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит lII хуралдаан өнөөдөр 10:30 цагт эхэллээ. Хуралдааныг гамшгаас хамгаалах тухай хууль, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу хүн хоорондын зайг барьж аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж байна.

Ээлжит хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39 төлөөлөгчөөс 36 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд «Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  багшийг сонгон шалгаруулах журам», “Эрүүл зан үйлийг дэмжсэн архидалтгүй аймаг-Баян-Өлгий-2” дэд хөтөлбөр, «Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх хөтөлбөр-2» болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөх, зохицуулалт хийх, Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлийг хуваарилах зэрэг долоон асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ