Нийт нас баралтын 28.6 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-25 16:37:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2021 оны эхний 1 сарын байдлаар нас баралтын 21 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор нэмэгдсэн тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 


Нас барсан хүний 71.4 хувь нь эрэгтэй, 28.6 хувь нь эмэгтэй байгаа ажээ. Нийт нас баралтын 28.6 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд 50.0 хувь нь нэг хоног болоогүй нас барсан байна. Нийт нас баралтын 6 буюу 28.6 хувийг хорт хавдрын, 5 буюу 23.8 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байгаа тухай танилцуулсан юм.

Түүнчлэн он гарсаар эхний 1 сарын байдлаар нийт 19382 үзлэг хийсний 16.6 хувь нь урьдчилан сэргийлэх, 58.4 хувь нь өвчний учир амбулаторид, 10.8 хувь нь идэвхтэй хяналт, 11.3 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.9 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна.


Холбоотой мэдээ