Эхний нэг сард 108 хүүхэд төржээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-02-25 10:37:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 оны эхний 1 сарын байдлаар 107 эх амаржиж, 108 хүүхэд төржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдлоор өссөн байна.


Нийт төрөлтийн 88.8 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн бөгөөд Нэгдсэн эмнэлэгт 65 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 7 тохиолдлоор нэмэгджээ. Энэ нь Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 68.4 хувийг эзэлж байна.

2021 оны эхний 1 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 103 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 94.2 хувь нь эхний 3 сартайд, 5.8 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нялхсын эндэгдэл 27.8 болж, өмнөх оны мөн үеэс 1.9 промилиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 1.9 промилиор тус тус буурсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


Сонирхуулахад, амьд төрсөн хүүхдийн 3.7 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2021 оны эхний 1 сарын байдлаар аймгийн хэмжээнд 108 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 хүүхдээр буюу 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Амьд төрсөн хүүхдийн 64 буюу 59.3 хувь нь хүү, 44 буюу 40.7 хувь нь охин байгаа бөгөөд 5.6 хувь нь дутуу төрсөн хэмээн аймгийн ЭМГ-аас танилцууллаа.


Холбоотой мэдээ