20 хүүхдийн эмчилгээний зардалд дэм болжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-02-24 12:31:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Бяцхан зүрхэнд хайр бэлэглэе" аянд 290 гаруй ААН, иргэн хувь хүмүүс сайн дураараа оролцож нийт 13.740.740 төгрөгийн мөнгөн болоод бараа бүтээгдэхүүний хандив цугларсан байна. Тухайн хандивыг зорилтот хүмүүст гардуулах ажлыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулжээ.

Баянхонгорынхон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө ийнхүү нэгдэн нийлсэн сайн үйлсийн аяны хүрээнд цугларсан хандивыг хүнд өвчинд шаналж буй 20 хүүхдэд /нэг хүүхдэд 689.037 төгрөгийн хандив/олгож буй юм.

Хүнд өвчинд шаналсан хүүхдүүдэд туслах зорилгоор “Бяцхан зүрхэнд хайр бэлэглэе” сайн үйлсийн аяныг Баянхонгор аймгийн ХДТ-ын уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлсэн. Аяныг Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн тасаг, Ламын гэгээний Гон гандан дэдлин хийд, Номгон, Баянхонгор телевиз, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын төв ТББ-ууд хамтран өрнүүлсэн байна.

Холбоотой мэдээ